Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?


GGI

Хавар хүний биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг.

Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос түрхэж эхэлдэг. Харин арьс хуурайшина гэдэг түүнд ус, чийг дутагдсанаас үүдэлтэй бөгөөд үүний сөрөг нөлөө нь арьс унжиж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.

Нүүрний арьсыг гадны нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм. Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг.

Тослог арьс


Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нүүрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхэждэг. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зvйл бол цэвэрлэгээг маш сайн, зөв хийх. Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжүүлнэ. Тослог арьсыг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дөрвөн удаа хөөс хэрэглэж заншаарай. Тэгээд өөрт тохирсон тослог арьсны эсрэг шөнийн тосыг зөв сонгон хэрэглээрэй.

 

Тослог, батгатай арьсанд зориулсан тослог тэнцвэржүүлэх лосьон Avene Cleanance Mat

Авен Клинанс лосьон матирующий (Avene Cleanance Mat Lotion Matifiante)  200мл - отзывы, цена, описание, фото

Хуурай арьс

Хаврын уртад хvний биеийн дархлаа эрс сулардаг. Ядрахын хэрээр элдэв төрлийн зүйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хүн өөрийнхөө хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хөгшрөл хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв.

Хуурай, эмзэг арьсанд зориулсан чийгшүүлэх тос Topicrem Ultra-Hydratante Riche

TOPICREM CREME ULTRA HYDRATANTE VISAGE RICHE - pharmanature.tn

Холимог арьс

Арчлахад хамгийн төвөгтэй нь холимог арьс. Гэрийн нөхцөлд нэг биш хоёр төрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мөн тослог хэсэгтээ хөөс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маск хэрэглэнэ.

Холимог арьсны чийгшүүлэгч тос ISISPharma Teen Derm Hydra

Isıs Pharma Teen Derm Hydra Compensating Soothing Moisturizer 40ml






chat iconggi