Бидний тухай

Захирлын мэндчилгээ

YwamubmongoliaБид 2013 оноос эхлэн Монголын ард иргэдээ эрүүл амьдралын хэв маягт хөтлөх олон улсын чанартай брэнд бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр импортлон хэрэглэгчдийнхээ гарт хүргэсээр ирлээ.

Жил ирэх тусам бид цар хүрээгээ улам бүр тэлж импортын брэндүүдээ нэмэгдүүлсээр 2020 оны байдлаар олон улсын стандартыг хангасан эрүүл чанартай хүнс, эмчилгээний гоо сайхан, нүүр будалт болон эх хүүхдийн эрүүл мэндийн нийт 10 гаруй орны 18 брэндийн 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нийлүүлэн ажиллаж байна.

Бид ямагт чанарыг эрхэмлэн, оруулж ирж буй бүтээгдэхүүн маань хүний биед ээлтэй, хэрэглэгчдэд маань урт хугацааны аз жаргалыг бэлэглэдэг байгаасай гэсэн эрмэлзэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидэнд итгэл хүлээлгэн бүтээгдэхүүнийг маань сонгож буй хэрэглэгч, бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилладаг түншүүд, нийлүүлэгчиддээ болон амжилтаа хамтдаа бүтээлцэн буй нийт хамт олондоо талархал илэрхийлье.

Монгол хүн бүр эрүүл, аз жаргалтай байх болтугай.

 

Хүндэтгэсэн,

Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т. Уранжаргал

Танилцуулга

Монголын хамгийн том эмийн сангийн сүлжээг эзэмшигч Монос Улаанбаатар ХХК 2013 оноос эхлэн Монголын иргэд хэрэглэгчдэд олон улсын чанар стандартын шалгуурыг хангасан үндэстэн дамнасан брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулан ирсэн. Ингэхдээ Монос группийн эрхэм зорилгод тулгуурлан эрүүл мэндэд хамгийн өндөр ач тустай, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорин ажилласан. Улмаар манай импортын брэндүүд чанар аюулгүй байдлаараа Монголын хэрэглэгчдэд төдийгүй Эрүүл мэндийн байгууллагуудад сайшаагдан импортын бизнес маань жилээс жилд өргөжин тэлсээр 2018 онд импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийг байгуулан Монос группийн залуухан компаниудын нэг болон өрх тусгаарлан гарсан билээ.

Одоогоор эрүүл хүнс, эмчилгээний гоо сайхан, нүүр будалт болон эх хүүхдийн эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний нийт 23 брэндийг 10 гаруй улсаас оруулан ирж Монос эмийн сан, томоохон сүлжээ дэлгүүрүүд болон эмнэлгүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.

Цаашид үйл ажиллагаагаа тэлэн, боловсон хүчнээ улам чадваржуулж Монгол улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүртээмжтэй түгээж, эрүүл саруул, аз жаргалтай ирээдүйг хамтдаа цогцлоон ажиллахаар зорьж байна.

Алсын хараа

Эрүүл амьдралын үнэ цэнийг чанараар бүтээнэ

Эрхэм зорилго

Эрүүл хэрэглээг түгээх импортын тэргүүлэгч компани болох

Үнэт зүйл

Ёс зүй, нийгмийн хариуцлага

Зорилго нэгт хамт олон

Тогтвортой түншлэл

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Он цагийн дараалал


chat iconggi