“Монос” групп “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг дэмжин оролцлоо
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, ололт амжилт, шинэлэг санаачилгуудаа танилцуулах “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт “Монос” групп дэмжин оролцлоо. 2022.09.10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд нийт 120 гаруй аж ахуй нэгжүүд оролцсон бөгөөд үндэсний хөгжлийн бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлж буй НҮБ-н “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-т хувийн хэвшлүүдийн идэвхи оролцоог таниулах сурталчилах зорилготой юм.
Өдөрлөгийн үеэр Монос группын асартай танилцсан зочдод зориулж арьс оношилгоо, био энергийн оношилгоо хийж мэргэжлийн эмч нарын зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа. Мөн аяга таваг угаагч шингэний саваа авчирсан иргэдэд байгальд ээлтэй аяга таваг угаагчаар савыг нь дахин дүүргэж өгсөн юм.
Өдөрлөгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах Тогтвортой хөгжлийн 12-р зорилгын хэрэгжилтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖЬЕ” фото зураг авхуулах уриалга гаргаж ажиллаа.