Анхан шатны ярилцлага
- Анхан шатны ярилцлагын үе шатыг тус компанийн хүний нөөцийн чиг үүрэг хариуцсан ажилтан зохион байгуулах ба тухайн ажлын байрны шууд удирдлага хамтран зохион байгуулж болно.
- Ярилцлагын үе шатны шийдвэрийг хүний нөөцийн чиг үүрэг хариуцсан ажилтан ярилцлага хийгдсэнээс хойш ажлын 5 өдөрт багтаан мэдэгдэнэ.
- Та тус сонгон шалгаруулалтанд орохдоо дараах зүйлсийг анхаараарай
Энэхүү үе шат нь таны ур чадвар, хувь хүний хандлага, боловсрол, туршлага зэргийг таньж мэдэх үе шат тул та нээлттэй харилцан өөрийн ирээдүйд ажиллах ажлын байр мөн эсэхийг сайтар судлаарай
Ярилцлагын явцад компани төлөөлөн оролцож буй ажилтнаас ажлын байр болон сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуултыг нээлттэй асуух боломжтой.
Мөн байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа таны зорилготой нийцэж буй талаар судалгааг хийх.