Анкетын сонгон шалгаруулалт
- Нээлттэй ажлын байр зарлагдаж эхэлснээр анкетуудыг хүлээн авах ба энэхүү сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм.
- Тус шалгаруулалтыг компанийн Хүний нөөцийн чиг үүрэг хариуцсан ажилтан хийнэ. Анкетын сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд холбогдох дугаар, мэйл болон бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэх болно.
- Та тус сонгон шалгаруулалтанд орохдоо дараах зүйлсийг анхаараарай.
Тус нээлттэй ажлын байрны шаардлага нь таны ур чадвар, туршлагад нийцсэн эсэхийг нягтлах.
Таны бөглөсөн мэдээллээс анхан шатны сонгон шалгаруулалт хийгдэх тул үнэн зөв бөглөх