GGI PLUS нэрийн дэлгүүр нээлтээ хийлээ

Green Gate International LLC компанийн анхны нэрийн дэлгүүр болох ‘GGI PLUS’ Яармагийн FOODCITY-д албан ёсоор нээлтээ хийлээ.

Green Gate International LLC нь эрүүл хүнс, эмчилгээний гоо сайхан, нүүр будалт болон эх хүүхдийн эрүүл мэндийн мөн өргөн хэрэглээний чанар стандартын шаардлага хангасан эрүүл, органик брэндүүдийг импортлон Монгол хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд шинэ суурьшлын бүс буюу Яармагт байрлах хэрэглэгчдэдээ илүү ойртон хүн бүрд хүртээмжтэй байх үүднээс анхны нэрийн дэлгүүр болох “GGI PLUS”-аа FOODCITY-д 8 сарын 25-нд албан ёсоор нээлээ.

GGIGGI PLUS нь борлуулалт хийхээс илүүтэйгээр үйлчлүүлэгч нарт зөвлөгөө мэдээлэл өгч  бүтээгдэхүүнээ санал болгох зорилготой.Арьсаа оношлуулан гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахаас гадна хүүхдийн эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө авч тохирсон бүтээгдэхүүнээ сонгон авах боломжийг олгож байгаа юм байна.

GGI

Нээлтийн үеэр дэлгүүрийн гол хаалганы дэргэд Quartet хөгжим эгшиглүүлж мөн GGI PLUS дэлгүүрт худалдаалдаг Vitabio органик жүүс, нухашны онцгой орцтой коктейль найруулж ирсэн зочдод коктейль уух соёлыг түгээж байлаа. Мөн цаашлаад гоо сайхны хэсэгт мэргэжлийн эмч нар арьс оношлон зөвлөгөө өгч, брэнд тус бүрийн эмч төлөөлөгчид хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл хүргэсэн.

GGI

Энэ бүхний хажуугаар зарим зочид худалдан авалт хийж, бэлэгтэй хүрд эргүүлэн, тэдэнд зориулсан хөгжөөнт тоглоом тоглон компанийн зүгээс зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байлаа.