Барилгын инженер
Барилгын инженер
Алба хэлтэс
Агуулах
Байршил
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг
Нээлтийн огноо
2026-09-24 09:00
Хаалтын огноо
2026-10-15 18:00
1Анкет хүлээн авч байна
2
3
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зураг төсөл боловсруулах шатанд оролцож, техникийн шаардлага, нөхцөлийг тодорхойлох
- Барилгын талбай дээрх өдөр тутмын ажлыг зохион байгуулж, хяналт тавих
- Ажлын гүйцэтгэлийг зураг төсөл, стандартад нийцүүлэн хянах
- Материал, тоног төхөөрөмжийн хэрэгцээг тооцоолж, захиалга гаргах
- Ажлын явцын тайланг удирдлага болон төслийн багт тогтмол мэдээлэх
- Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагыг хангуулах
- Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, ажлын процессыг эхнээс нь удирдан зохион байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж, бүрдүүлэх материалыг бэлтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилга угсралтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Барилгын талбайн инженерээр ажилласан 3-с доошгүй жилийн туршлагатай байх
- Захиалагчийн хүсэлтийн дагуу ажлын даалгавар боловсруулах
- Барилга архитектур, бүтэц, сантехник, цахилгаан, салхивч зэрэг бүх инженерчлэлийн зураг төслийг уншиж, зөрчил ба алдааг угсралтын өмнө илрүүлэх чадвартай байх
- Зураг төсөл боловсруулах шатнаас эхлээд барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх ажлын бүх процессыг гүйцэтгэгч талтай хамтран удирдан зохион байгуулж байсан туршлагатай байх
- Барилгын норматив баримт бичиг (БНБД), стандарт (MNS), барилгын тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй байдлын (ХАБЭА) журмуудыг чанд мөрдүүлж чаддаг байх
- Ажлын зураг, төсөв, графиктай ажиллах чадвартай байх
- AutoCAD, MS Project зэрэг программ дээр ажиллах чадвартай байх
- Багаар ажиллах, зохион байгуулах чадвартай, хариуцлагатай байх
- Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрддөг байх
- Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарт шаардлага тулгаж, стандартын бус ажлыг зогсоож, дахин хийлгэх хатуу зарчимч чанартай байх

