Шинэ ажилтны чиглүүлэх сургалт, дасан зохицуулах хөтөлбөр
Грийн Гэйт Интернэйшнл ХХК нь шинээр ажилд орж буй ажилтнууддаа чиглүүлэх сургалтыг зохион байгуулан компанийн танилцуулга мэдээллийг өгдөг. Бид энэхүү сургалтаар шинэ ажилтандаа компанийн зорилго, зорилт, алсын хараа, стратеги, түүхэн замнал, үйл ажиллагааны чиглэл, онцлог, дотоод дүрэм, журам, олон нийтийн үйл ажиллагааг танилцуулж, баг хамт олноороо хүлээн авдаг.