NUBY брэндийн “2м кв хайр” хөхүүл ээжийн өрөө АПУ ХК үйлдвэрт байршлаа

Нийгмийн хариуцлагын хүрээнд 'Грийн гэйт интернэйшнл' ХХК нь АПУ ХК хамтран хөхүүл ээжийн өрөөг байршууллаа

GGI

NUBY брэнд Монгол улсын хэмжээнд хөхүүл ээжүүдийн ажил эрхлэлтийг дэмжихээр АПУ ХК-тай хамтран 2 үйлдвэрт хөхүүл ээжийн өрөөг амжилттай хүлээлгэн өглөө. МУ-ын эх хүүхдийн эрүүл мэнд, эдийн засагт хувь нэмэр оруулахуйц “2м кв хайр” нэртэй хөхүүл ээжүүдийн өрөөг бий болгон бусад албан байгууллагуудыг уриалах ажилд том хувь нэмэр оруулсан "АПУ" ХК-ийн хамт олонд талархалаа илэрхийлж байна.

GGI

Бид ээж, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхийн төлөө хэн нэгнийг хүлээлгүй өөрсдийн гараар хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна.