Грийн Гэйт Интернэйшнл ХХК 4 жилийн ойн баяр боллоо

"Грийн Гэйт Интернэйшнл" ХХК үүсгэн байгуулагдсаны 4 жилийн ойн баяр 11 сарын 19 өдөр тохиолоо. "Чанар, үнэ цэн түгээнэ" уриатайгаар анх 3 брэндээс эхэлсэн бизнес маань өнөөдөр 25 брэндтэй болж, хэрэглэгчид бидний бүтээгдэхүүнийг Монгол орны 1000 гаруй худалдааны цэгээр дамжуулан худалдан авах боломжтой болжээ.

GGI

Бид 2022.08.25 өдөр анхны нэрийн дэлгүүр болох GGI Plus нээлтээ хийж бүх брэндийн бүтээгдэхүүнийг нэр цэгээс авах боломжийг хэрэглэгчддээ бүрдүүлсэн бахархам амжилттай өнгөрсөн билээ.

GGI

4 жилийн ойн өдрийг тохиолдуулан брэнд бүтээгдэхүүний хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдааг нэрийн дэлгүүр болон бусад салбар дэлгүүрүүддээ зарлан өнөөдрийн хүртэл бидэнтэй хамт байсан хэрэглэгч нартайгаа тэмдэглэн өнгөрөөлөө. Энэхүү амжилт нь манай хамт олны хувьд илүү их хичээж хөдөлмөрлөх, мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ эрүүл, чанартай, баталгаат бүтээгдэхүүн хэрэглэх боломж нөхцлийг үргэлжлүүлэн бүрдүүлэх урам зориг хайрлаж байна