'Грийн Гэйт Интернэйшнл' ХХК нь АӨСҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тасгийн усан эмчилгээ, тосолгооны өрөөг тохижуулла
'Грийн Гэйт Интернэйшнл' ХХК нь АӨСҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тасгийн усан эмчилгээ, тосолгооны өрөөг 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижууллаа.
Тус тасгаар жилд дунджаар 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 2023 оны турш үйлчлүүлэх арьсны эмгэгтэй хүүхдүүдийн арьс арчилгаанд ашиглах ISISPHARMA Mongolia брэндийн бие угаагч, тосны хэрэгцээг хангах болсон.
Мөн Entertainment MN хамт олонтой хамтран тухайн өдөр хэвтэн эмчлүүлж буй 36 хүүхдэд , илбийн үзүүлбэр үзүүлж, хөгжөөнт тоглоом тоглон гарын бэлэг бэлэглэлээ