Avene брэндийг үйлдвэрлэдэг Pierre Fabre группийн үйл ажиллагаатай танилцах бизнес аялал амжилттай болж өнгөрлөө
Дэлхийн 130 гаруй оронд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг 9 брэндээрээ дамжуулан түгээдэг Pierre Fabre группын үйл ажиллагаатай танилцах бизнес аялал амжилттай болж өнгөрлөө. Pierre Fabre групп нь бидний хайртай AVENE брэндийг үйлдвэрлэж бидэнд хүргэдэг билээ
Группийн 86% нь сайн үйлсийн аянд зарцуулагдах Pierre Fabre Сан-д харьяалагдах хүмүүнлэг энэхүү компани нь 60-аад жилийн түүхтэй бөгөөд энэ удаагийн уулзалтаар дараах салбаруудтай танилцаж тус группыг нэгж хүн бүрийн сайн сайхны төлөө бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инновац, дэвшилтэт технологи, судалгаа шинжилгээ хийдэг
Үүнд:
Terre D’Avoine – Органик тариалангийн талбай байх бөгөөд энд 9 брэндийн нэг болох A-Derma брэндийн гол орц найрлага болох овъёосыг тариалдаг бөгөөд түүний дэргэд зөгийн аж ахуй ч мөн эрхэлдэг байна. Тус тариалангийн талбайн дэргэд оффис байрлах бөгөөд тус оффис нь 1640 оны барилгыг шинэчлэн засварлаж эртний өнгө төрхийг нь алдагдуулалгүйгээр орчин үеийн хэв маягтай өвөрмөц оффис болгосон байх аж.
Pierre Fabre – хамгийн анхны эмийн сан. Энэхүү эмийн сан нь анх Pierre Fabre эрхэмийн эзэмшил байсан бөгөөд одоогоор түүнтэй хамгийн олон жил хамтарч ажилласан туслах нь үйл ажиллагааг үргэлжлүүлэн өөрийн эзэмшил болгон авсан байдаг
The Carla State – Энд Pierre Fabre эрхэмийн эдлэн газар байрлах бөгөөд одоогоор Pierre Fabre группын бүх брэндүүдийн үзүүлэнгийн танхим болон хүндэт зочдоо хүлээн авдаг амралтын газар болон ашиглагдаг
Le Conservatoire Botanique буюу Pierre Fabre группын бүтээгдэхүүн, судалгаанд ашиглагдах түүхий эд, ургамлын ботаник цэцэрлэг байх бөгөөд энд дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан дээж ургамлыг амьдаар нь ургуулж туршиж үздэг юм байна. Хамгийн сонирхолтой нь ургамал бүрт зориулсан орчинг олон хүлэмжид бүтээсэн байсан нь гайхалтай.
Pierre Fabre Main Office – Энэхүү оффисд үндсэн 9 брэндийн үйл ажиллагаа хариуцсан баг хамт олон ажилладаг бөгөөд дотроо хүүхдийн өдөр өнжүүлэх, ажилчдын хоолны ресторан, спорт цогцолбор, сэтгэлзүйчийн оффис зэрэг ажилтанд хэрэгтэй нийгмийн хэрэгцээ бүрийг хангах орчиноор бүрэн тоноглогдсон. AVENE HYDRATHERAPY CENTER буюу усан эмчилгээний төв. Энэхүү усан эмчилгээний төв нь 1743 оноос үүсэлтэй ба өдгөө жилд 2600 орчим өвчтөнг хүлээж авдаг бөгөөд тэдний 40% нь атопи дерматит, экзема оноштой, 35% нь хайрст үлд, 15% нь түлэнхий, сорви, загасан хайрсжилт зэрэг өвчний оноштой байдаг бол үлдсэн 10% нь хорт хавдрын дараах эмчилгээнд тус тус хамрагддаг байна.
AVENE Production center буюу Avene брэндийн бүтээгдэхүүний үйлдвэр. Энэхүү үйлдвэр нь халуун рашааны ундаргатайгаа нэг дор орших ба ингэснээр бүтээгдэхүүний найрлагад орох Халуун Рашааныг эх ундаргаас нь тээвэрлэхгүй, зөөвөрлөхгүйгээр үндсэн шинж чанарыг нь алдагдуулалгүй бүтээгдэхүүний орцод оруулдагтай холбоотой юм. Үйлдвэрлэлийн орчин мэдээж дэвшилтэт технологи ихээр ашиглах ба үйлдвэр дотор ихэнх хэсэг нь бүрэн автоматжсан байсан бөгөөд петрийн аяга бүхий тэжээлт орчинтой, хэрэв нян үржиж эхэлвэл үйлдвэрлэлийг шууд зогсоно.