Нийгмийн хариуцлагын хүрээнд Кристина Ноблийн Хүүхдийн Сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Грийн Гэйт Интернэйшнл компани Нийгмийн хариуцлагын хүрээнд Кристина Ноблийн Хүүхдийн Сантай хамтран эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхэд, залуучуудыг дэмжиж, хөгжүүлэх зорилготой хамтран ажиллаж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд БИД- "Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр"-н 600 өрхийн 1000 гаруй хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж, мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулдаг арга хэмжээнд эрүүл хүнсний бүтээгдэхүүнээс бэлэглэсэн. 

GGI

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн харьяанд байдаг ‘Нархан’ хүүхдийн гэр асрамжийн төвтэй танилцан эрүүл хүнс болон эмчилгээний тос бэлэглэн нэг өдрийг хүүхдүүдтэй өнгөрүүлсэн

GGI

Эрсдэлт нөхцөлд амьдарч буй өрхүүдэд очиж ахуйн осол гэмтэл тэр тусмаа түлэгдэлтэй хүүхдүүдэд эмчилгээний тоснуудаа бэлэглэсэн. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Кристина Ноблийн Хүүхдийн Санд мөнгөн тусламж үзүүлэн ажиллаж байна.