Грийн Гэйт Интернэйшнл ХХК-н 5 жилийн ойн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Бид 2018 оноос хойш импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, одоогоор 25 брэндийн нийт 1,000 орчим нэр төрлийн эмчилгээний болон байгалийн гаралтай гоо сайхан, эх хүүхдийн асаргааны бүтээгдэхүүн, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдийн гарт чанар, баталгаа, сэтгэл ханамжийн хамтаар хүргэн ажиллаад 5 жилийн хугацааг ардаа үджээ 

GGI

Энэ хугацаанд зах зээл дээр тодорхой байр сууриа олж, бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчийн байнгын сонголт болон, анхны 10 ажилтан маань эдүгээ 100 гаруй болж, бүтээлч залуусаар дүүрэн хөл хөдөлгөөнтэй байгууллага болон өргөжжээ. Ажилтан бүртээ өөрийнхөөрөө ажиллах, турших, суралцах боломжийг олгож, бүтээлч санаачилгыг нь дэмжин ажилласнаар бид бүл нэмж, бүтээмжээрээ олон улсад үнэлэгдэн, дэлхийд Монгол орноо таниулан ажиллаж байна GGI

5 жилийн ойн арга хэмжээнд маань Франц, Герман, Япон, Малайз, Хонгконг, Латви, Энэтхэг улсуудаас 14 гадаад төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд бидэнтэй хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, бүтээгдэхүүнийг маань үргэлж сонгон хэрэглэдэг эрхмүүд, зочид төлөөлөгч, ажиллагсадтайгаа хамт 200 гаруй хүмүүстэй тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон өдийг хүртэл бидэнтэй хамт байгаа үнэнч хэрэглэгч та бүхэндээ маш их баярлалаа 

 GGI