COMPASS-2024 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

COMPASS буюу Луужин арга хэмжээ нь анх 2019 онд компани үүсгэн байгуулагдаад удаагүй бий болсон үйл ажиллагаа бөгөөд тухайн үед ажиллаж байсан 20 гаруй ажиллагсдын бүрэлдэхүүнтэй үндэс сууриа тавьж байлаа. Хамгийн анхны COMPASS-р бид тухайн жилийн алдаа дутагдал, ирээдүйд юун дээр илүү анхаарах вэ? Яаж алба хоорондоо уялдаа холбоотой ажиллах вэ? Бидний чин хүсэл зорилго юу билээ? Ирэх жил илүү ахиц дэвшилтэй ажиллахыг тулд ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ? гэсэн маш олон асуултын хариултыг олохын тулд, ажилтан бүрийн үзэл бодлыг сонсож сайжруулах саналуудаа дэвшүүлэн хэлэлцсэний үр дүнд компанийнхаа эрхэм зорилго, алсын хараа, байгууллагын соёлоо тодорхойлж байсан

GGI

Өдгөө 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй COMPASS-2024 арга хэмжээний хэлэлцүүлэгт өмнөх жилийн саналууд 100%-н биелэлттэй, алдаа дутагдал багатай, бусад алба нэгжээ шүүмжлэхээс илүү сайжруулах саналууд дэвшүүлж хамтдаа нэг зорилго дор нэгдэж түүндээ хүрэхийн тулд тэмүүлдэг хамт олон болжээ