Нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол орны цөлжсөн бүс нутагт нөхөн сэргээлт хийх Shambala2056 төсөлтэй хамтран ажиллаа
Монгол орны цөлжсөн бүс нутагт нөхөн сэргээлт хийх Shambala2056 төсөлтэй хамтран Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Төхмийн хөндийн Ар цацын ус хэмээх цөлжилттэй газар нутагт нийт 36,000 мод таригдах Art'N Tech Land Art төсөлд өөрсдийн нэрийн төгөлтэй боллоо. Энэхүү төгөл нь одоогоор 99139.09кг нүүрстөрөгчийг шингээн 165234.8кг хүчилтөрөгч, 565142.04 кг биомассыг байгальд ялгаруулж Олон Улсын 'Certification of carbon offset estimates' батламжаа гардан авсан