Бидний тухай
Танилцуулга
Грийн Гэйт Интернэйшнл ХХК (GGI) нь хэрэглэгчиддээ эрүүл, органик, баталгаат бүтээгдэхүүн хүргэхийг эн тэргүүний зорилго, хүсэл эрмэлзлэлээ болгон ажиллаж буй энтерпрайс компани юм. Бид 2018 оноос хойш импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, одоогоор 25 брэндийн нийт 1,000 орчим нэр төрлийн эмчилгээний болон байгалийн гаралтай гоо сайхан, эх хүүхдийн асаргааны бүтээгдэхүүн, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдийн гарт чанар, баталгаа, сэтгэл ханамжийн хамтаар хүргэн ажиллаж байна.
Бид хэрэглэгч аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа гаднах өнгө үзэмжээс илүүтэй орц найрлага, эрүүл аюулгүй хадгалалт, тээвэрлэлтээр дамжсан бүтээгдэхүүн сонгох дадал, мэдлэг өгөх, нийгэмд эрүүл амьдралын эерэг нөлөөлөл бий болгохыг зорьдог.
Монос группээс төрөн гарсан шинийг санаачлагч, дундаршгүй эрч хүчтэй энтерпрайс компанийн хувьд бид бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжид өндөр ач холбогдол өгч ажилладаг. Үүний үр дүнд бид богино хугацаанд зах зээл дээр тодорхой байр сууриа олж, бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчийн байнгын сонголт болон, анхны 10 ажилтан маань эдүгээ 100 гаруй болж, бүтээлч залуусаар дүүрэн хөл хөдөлгөөнтэй байгууллага болон өргөжжээ. Ажилтан бүртээ өөрийнхөөрөө ажиллах, турших, суралцах боломжийг олгож, бүтээлч санаачлагыг нь дэмжин ажилласнаар бид бүл нэмж, бүтээмжээрээ олон улсад үнэлэгдэн, дэлхийд Монгол орноо таниулан ажиллаж байна.