​ОЛОН УЛСЫН ШАГНАЛУУД URIAGE & CUMLAUDE LAB

 

Испанийн эмэгтэйчүүдийн гоо сайхны тэргүүлэх брэнд Cumlaude Lab-ийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр импортлон нийлүүлдэг Грийн Гэйт Интернэйшнл ХХК нь 2025 оны дистрибьютер орнуудын хүрээнд зохион байгуулагдсан олон улсын хурал, уулзалтад амжилттай оролцсон бөгөөд тус арга хэмжээний хүрээнд нийт 4 төрөлд шилдгүүдийг шалгаруулан Грийн Гэйт Интернэйшнл ХХК нь BEST DIGITAL номинацид ялалт байгууллаа. Cumlaude Lab брэндийн дижитал орчны хөгжил, идэвхтэй оролцоо, үр дүнтэй сурталчилгаа олон улсад үнэлэгдлээ.

GGI

Францын эмчилгээний гоо сайхны Uriage брэнд нь INTERNATIONAL MARKETING CONVENTION-2025 арга хэмжээнд амжилттай оролцож BEST POS EXECUTION /брэндийн ил тод байдал, борлуулалтын орчны сайжруулалт, хэрэглэгчийн сэтгэлд хүрсэн маркетингийн шийдэл /-г онцлон үнэлсэн шагнал хүртлээ.