Хамгийн анхны Ээжүүдэд зориулсан Ээж Төв үүд хаалгаа нээлээ.


9 сарын 12-ны өдөр Монгол улсад хамгийн анхны Ээжүүдэд зориулсан #ЭЭЖ_Төв үүд хаалгаа нээлээ.

Төрөөд удаагүй байгаа ээжүүд маань бүтэн өдрийг гэртээ хүүхдээ харж өнгөрөөдөг бөгөөд сурч хөгжих боломжоос хязгаарлагдмал мөн нийгмийн хүрээллээс ч хол байдаг байсан бол тус төв үүд хаалгаа нээснээр ээжүүд маань хүүхдээ дагуулан ирж олон төрлийн сургалтанд хамрагдах, найз нөхөдтэйгөө санаа амар уулзаж суух тэр ч байтугай хувийн бизнесээ ч эхлүүлэх (сургалт, уулзалттай байх хугацаанд нь ээж төвийн асрагч нар хүүхдүүдийг асран хамгаална) боломжийг олгож буйгаараа онцлог юм.
"Грийн Гэйт Интернэйшнл" ХХК маань үргэлж нийгэмд хариуцлагатай бизнес явуулахыг эрмэлзэн ажилладаг ба Ээж Төвтэй хамтран ээжүүддээ зориулсан олон төрлийн ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Тус төвд манай нэрийн дэлгүүр мөн нээлтээ хийсэн тул та бүхнийг тав тухтай үйлчлүүлэхийг урьж байна.

GGI

GGI

GGI






chat iconggi