logo

Брэнд

Бид 2018 оноос хойш импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, одоогоор 25 брэндийн нийт 1,000 орчим нэр төрлийн эмчилгээний болон байгалийн гаралтай гоо сайхан, эх хүүхдийн асаргааны бүтээгдэхүүн, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдийн гарт чанар, баталгаа, сэтгэл ханамжийн хамтаар хүргэн ажиллаж байна.

Бид хэрэглэгч аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа гаднах өнгө үзэмжээс илүүтэй орц найрлага, эрүүл аюулгүй хадгалалт, тээвэрлэлтээр дамжсан бүтээгдэхүүн сонгох дадал, мэдлэг өгөх, нийгэмд эрүүл амьдралын эерэг нөлөөлөл бий болгохыг зорьдог.

Vichy брэнд нь 1931 онд Франц улсад үүсгэн байгуулагдсан дерматологийн арьс арчилгааны брэнд юм. Тус брэндийн бүтээгдэхүүнүүдийг боловсруулахад галт уулын гаралтай өвөрмөц Vichy volcanic thermal water ашигладаг бөгөөд энэ нь арьсыг бэхжүүлж, хамгаалах үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Энэхүү термал ус нь 15 төрлийн ховор эрдсийг агуулдаг бөгөөд арьсны гадаад орчны сөрөг нөлөөнд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, хамгаалах үүрэгтэй. Тиймээс Vichy брэндийн бүтээгдэхүүнүүд нь эмзэг болон асуудалтай арьсанд тохиромжтойд тооцогддог. Бүтээгдэхүүний формулууд нь молекул биохими, биотехнологи болон арьсны бодисын солилцоог зохицуулахтай холбоотой орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан боловсруулагддаг. Эдгээр формулд байгалийн болон синтетик гаралтай өндөр идэвхтэй найрлагуудыг хослуулан ашигладаг бөгөөд арьсны эсийн үйл ажиллагаанд нөлөөлж, арьсны эрүүл байдлыг дэмжих өндөр үр нөлөөтэй.

La Roche-Posay – Дэлхийн дерматологийн итгэлт брэнд. La Roche-Posay нь Францын дерматологийн арьс арчилгааны тэргүүлэгч брэнд бөгөөд эмзэг арьсны хэрэгцээнд тулгуурласан шинжлэх ухааны судалгаа, инновацид суурилдаг. Брэндийн философи нь “үр нөлөө ба аюулгүй байдал” гэсэн хоёр үндсэн зарчимд тулгуурладаг. Бүтээгдэхүүн бүр нь арьсыг тайвшруулж, хамгаалах үйлчилгээтэй La Roche-Posay thermal spring water дээр үндэслэн бүтээгддэг. Энэхүү ус нь селенээр баялаг тул антиоксидант үйлчилгээ үзүүлж, арьсны цочрол, эмзэг байдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. Тус брэндийн үүсэл нь Францын La Roche-Posay хот дахь эмчилгээний рашаан сувиллаас эхтэй. Анх арьсны өвчтэй хүмүүсийг эмчлэх зорилгоор ашиглагдаж байсан энэ рашаан нь хожим дерматологичидтой хамтран судлагдаж, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлэх үндэс суурь болсон.

Өнөөдөр La Roche-Posay нь L’Oréal группын нэг хэсэг бөгөөд дэлхийн 90 гаруй оронд албан ёсоор худалдаалагдаж, 25,000 гаруй дерматологичдын зөвлөмжид багтдаг брэнд болжээ. Энэ нь түүний аюулгүй байдал, үр нөлөөний баталгаа гэж үзэгддэг. Иймээс La Roche-Posay нь эмзэг, асуудалтай арьсны арчилгаанд дэлхийн хэмжээнд итгэл хүлээсэн, эмчилгээний гоо сайхны стандарт брэнд юм.

CeraVe нь арьс арчилгааны шинэ үеийн бүтээгдэхүүнүүдийн төлөөлөл бөгөөд арьсанд зайлшгүй шаардлагатай гурван төрлийн церамид (1, 3 болон 6-II)-ын хослолоор баяжуулсан байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсыг чийгшүүлэх, нөхөн сэргээх, мөн арьсны байгалийн хамгаалах давхаргыг бэхжүүлэхэд чиглэсэн, хүртээмжтэй бөгөөд өндөр үр дүнтэй шийдэл юм.

CeraVe брэнд нь дерматологичидтой хамтран боловсруулагдсан. 2005 онд тус брэндийн мэргэжилтнүүд тэргүүлэх дерматологичидтой хамтран CeraVe арьс арчилгааны цувралыг бий болгосон бөгөөд энэ нь гурван чухал церамид (1, 3, 6-II)-ын нэгдлийг агуулж, арьсны хамгаалах давхаргыг сэргээж, бэхжүүлэх зорилготой. CeraVe нэршил нь өөрөө брэндийн онцлогийг илэрхийлдэг. “Cera” нь арьсанд чухал гурван церамид (1, 3, 6-II)-ын нэгдлийг илэрхийлдэг бол “Ve” нь идэвхт найрлагыг аажмаар ялгаруулж, удаан хугацаанд үйлчлэх боломжийг бүрдүүлдэг патентлагдсан MVE technology технологийг илэрхийлдэг.

Weleda брэнд нь 1921 оноос эхлэн байгаль болон хүн хоорондын харилцан уялдаа, бие болон сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг хадгалсан арьс арчилгаа, хүүхэд, ээжүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Германы брэнд юм. Энэхүү брэнд нь Био худалдааны ёс зүйн холбооны хамтран санаачлагч UEBТ байгууллагын гишүүн бөгөөд энэ утгаар бүхий л бүтээгдэхүүний тариалалт, тээвэрлэлт, нийлүүлэлтэд ёс зүйн хатуу зарчим баримталж ажилладаг, Органик болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дээд үнэлэмж болох Natrue гэрчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүний орц найрлага нь байгалийн гаралтай бөгөөд үүний 95%-с дээш органик гэдгийг гэрчилдэг. Мөн ямар нэгэн генийн өөрчлөлтгүй орц найрлагатай, парафен тос, нефтийн гаралтай орц найрлаг агуулаагүй, силикон тос, болон химийн гаралтай үнэртүүлэгч ашиглаагүй гэдгийг баталдаг. Мөн Weleda брэндийн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэх явцад амьтан дээр туршилт хийгдээгүй 100% веган бүтээгдэхүүн юм. Энэ үүднээс Weleda брэндийн бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн арьсанд хамгийн аюулгүй, таатай, эмчилгээний зориулалттай найрлага агуулдаг ба үүнээс гадна сэтгэл зүйн тэнцвэртэй тогтвортой байдлыг цогцлооход бүрэн анхаардаг билээ.

logo-pattern